АНУ-д 17 жилийн туршид анх удаа өнгөт арьстныг цаазлав
2020-09-25

Есдүгээр сарын 24-ний өдөр Америкийн Индиана мужийн Терре-Хот хотын шоронд Кристофер Виалва гэх өнгөт арьстан ялтныг цаазалжээ. Тэрбээр 1999 онд цагаан арьстан хосын амийг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ сонсож байсан талаар  Associated Press агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэгтний өмгөөлөгч түүний үйлчлүүлэгчийн арьс өнгөнөөс хамаарч ялын дээд хэмжээ өгсөн гэсэн байр суурьтай байсан гэнэ. Тhe Washington Post сонины мэдээлснээр Кристофер Вильва нь энэ жил цаазлуулсан долоо дахь хоригдол бол сүүлийн 17 жилийн хугацаанд цаазын ял нь гүйцэтгэгдсэн анхны өнгөт арьстан гэнэ. 

 

Энд дуулгахад, АНУ 15 жилийн хугацаанд завсарласны эцэст энэ жил холбооны түвшинд дахин цаазын ялыг гүйцэтгэх болсон юм. Ийнхүү удаан завсарласны дараа энэ оны долоодугаар сарын 14-ний өдөр анхны үхлийн тариа хийж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хар байн уу ямар байх нь огт хамаагүй цаазлах ёстой юм цаазлах хэрэгтэй
2020-09-28
зочин:
Эбээ АНУ -д чинь цааз бна Монгол эмгэнэл өөртэй чинь холбрртой
2020-09-25