Ашигласан бэлгэвчийг дахин худалдаалж байжээ
2020-09-25

 

Вьетнамд ашигласан бэлгэвчийг угааж, дахин худалдаалдаг байсан компанийг цагдаагийн газар илрүүлжээ. Шалгалтын үеэр нийтдээ 324 мянган ширхэг бүтээгдэхүүн олдсон гэж Вьетнамын  VN Explorer сайт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "үйлдвэр"-ийн ажилчид эхлээд бэлгэвчийг угааж, дараа нь модон хэвний тусламжтайгаар хэвэнд оруулдаг байсан гэнэ. Улмаар савлан, борлуулалтад илгээдэг байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан 33 настай настай эмэгтэйг баривчилсан байна. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө, сард нэг удаа үл таних эрэгтэй хэрэглэсэн бэлгэвчнүүдийг авчирж өгдөг хэмээжээ. 

 

Урьдчилсан мэдээллээр, дахин савласан бүтээгдэхүүнүүдийг зочид буудал болон ойролцоох лангуунуудаар зардаг байсан гэнэ. Цагдаагийнхан нийтдээ 360 кг бүтээгдэхүүн хураан авсан бөгөөд аюултай эмнэлгийн хог хаягдал гэж тооцогдох тул устгалд оруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин