Д.Нямхүү: 1159 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-09-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.30/ хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт  1159 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 28-нд ирсэн 95 хүний шинжилгээ, Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 65 хүний, есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 266 хүний давтан,  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 240 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 4 хүний давтан, сайн дураараа шинжилгээ өгсөн 76 хүний,  тандалтын зорилгоор гурван хүний, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75 хүний,   4 эмч ажилчдын, Орхон аймагт  тусгаарлагдсан 35 хүний, Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 19 хүний давтан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний, Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний, Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний, тусгаарлах байранд байгаа 154 хүний, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 ачаа тээврийн жолооч, 7 ажилчдын шинжилгээ тус тус байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 305 байгаа. Нийт эдгэрээд гарсан 305 хүний 8 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 3 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  294 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар  8 хүн  эмчилгээнд байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр  хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин