ШУУД: Хэвлэлийнхний мэдээлэл авах асуудалд онцгой анхаарч, өнөөдөр шийдвэр гаргая
2020-10-01

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Гишүүдийн зүгээс мөн санал гарсан. Мөн УИХ-ын өмнөх бүрэн эрхийн хугацаанд өргөн барьсан 100 орчим хууль байдаг. Энэ хуулийн төслүүдийг буцаах уу, хэлэлцэх үү гэдгийг ярилцлаа. Дахин сонгогдоогүй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг буцаахаар болж байна.

 

УИХ-ын гишүүд маргааш өвөлжилтийн асуудлаар мэдээлэл сонсоно хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Төрийн ордонд хэвлэлийн эрх зөрчигдөж байна. Энэ асуудалтай холбоотой хариулт авмаар байна. Хөл хорионы үеэр зарим хязгаарлалтыг сулруулах шийдвэрийг гаргасан. Та бүхэн мэдээлэл хийх болохоор бид бүхнийг дуудаж оруулдаг. Харин бид мэдээлэл авах болохоор хөл хорионд байдаг. 

 

-Би өнөөдөр УИХ-ын даргад хэлж, хуралдаад, УИХ-ын Тамгын газрынхантай уулзъя. Та бүхний мэдээлэл авах асуудлаар онцгой анхаарч, өнөөдөр шийдвэр гаргая. 

Shuud.mn
Сонин хачин