“Хуралдайн наадам-шонхрын баяр” болно
2020-10-01

 

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар  “Хуралдайн Наадам-Шонхрын баяр” талаар Монголын шувуулахуй холбооны тэргүүн Д.Отгонсайхан мэдээллээ. Тэрээр:

 

 

-Монголын нууц товчоонд шонхор, харцага, бүргэдийн бүлэглэл байдаг. Энэ өв соёл монголчууд бидний дунд хаад ноёдын ан, ав хийдэг байсан соёл юм. Монголчууд шувуулахуй өв соёлоо сэргээхийн тулд 2000 онд Монголын шувуулахуй холбоог байгуулсан. Энэ холбооны 20 жилийн ой тохиож байна. Гол зорилго нь олон түмэнд таниулж, түүхийг сэргээх зорилготой. Үүний тулд манай холбоо 2006 онд олон улсын “Шувуулахуй” болон олон улсын махчин шувууг хамгаалах холбоонд элсэж дэлхийн түвшинд холбооныхоо нэрийг гаргасан. АНЭУ нь санаачлагч улс гэж явдаг. 2010 онд АНЭУ болон дэлхийн нийт 13 улстай нийлэн, махчин шувуугаар ан ав хийх ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн. 2010 онд 13 улс байсан бол одоо 18 улс болсон.

 

Бид энэ соёлоо олон нийтэд таниулах тал дээр маш их ажил хийсэн. Хамгийн анхны наадмыг 2014 онд Чингис хааны хүрээнд олон улсын “Шувуулахуй” наадам гэж зохиосон. Дэлхийн долоон орны 20 гаруй төлөөлөгчид оролцсон билээ. Үүнээс хойш бид анхны бие даасан шонхор шувууны баярыг өнгөрсөн жил Чингис хааны хүрээтэй хамтарч зохиолоо. Бидний ажлын дэмждэг Нийслэлийн аялал жуулчлалын газарт талархлаа илэрхийлье.

 

Шувуулахуй наадамд зөвхөн шувуу оролцохгүй. Шонхор шувууг даган морь, анч нохой байсан. Ийм гуравласан өв соёлоороо шувуулайхуй хуралдайн наадам гэж нэрлэсэн учиртай.

 

Уг наадамд гурван төрлийн тэмцээн болно. Шувууны холын зайны болон удган дуудах тэмцээн, Соёлоо таниулахын тулд “Шилдэг өв тээгч”-ийг шалгаруулна. Үүнд тухайн шувууны эзэн яаж хувцасласан болон шувууны эд тоноглолыг харна. Наадамд оролцож байгаа найман шонхор бий. Тэд Монголын шувуулахуйн холбооны махчин шувууны бүртгэлийн гэрчилгээгээр бүртгэгдсэн. Шувууд бүгд чиптэй юм гэлээ. 

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин