Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг түр хаасан хугацааг сунгалаа
2020-10-02

 

Их хэмжээний нойтон цас орж Дархан чиглэлийн авто замаар хэвийн зорчих нөхцөл хязгаарлагдаад байна.

 

Үүнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжлүүлэн хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин