Д.Нямхүү: 1455 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-10-02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.02/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1455 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж  хэлбэл, есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний давтан, есдүгээр сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 227 хүн, есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 254 хүний, есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 225 хүний, есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 15 хүний, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний, сайн дураараа шинжилгээ өгсөн нэг хүний сорьц, Тандалтын зорилгоор  12 хүний сорьц, Дундговь аймагт  тусгаарлагдсан 36 хүн, Дорноговь аймагт тусгаарлагдсан  139 хүн, Говьсүмбэр аймагт  тусгаарлагдсан 39 хүний, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 183 хүн, 16 эмч ажилчдын шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 53 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ тус тус  байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 307 байгаа. Өнөөдрийн байдлаар  6 хүн  эмчилгээнд байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр  хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 

Сүүлийн долоо хоногийн/2020.09.25-10.02/ байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 4240 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. 

 

Энэ долоо хоногийн хугацаанд дөрвөн хүн эдгэрч, сувиллын ажиглалтад шилжлээ.  Эдгээр хүмүүс нь 21,45 настай эрэгтэй, 62,84 настай эмэгтэй хүмүүс байна. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин