АНУ Ерөнхийлөгчийн сонгуульд 5,2 тэрбум доллар зарцуулна
2020-10-02

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болно. Энэ сонгуулийн зардал 5,2 тэрбум ам.доллар болно гэж Хариуцлагатай улс төрийн төлөөх төвийн судалгаанаас иш татан АВС телевизийн суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Конгрессын танхимуудын сонгуулийг оролцуулсан өнөөгийн сонгуулийн мөчлөгт нийтдээ 10,8 тэрбум ам.долларыг зарцуулах гэнэ. Энэ хэмжээний мөнгөн дүн түүхэн дэх хамгийн өндөр зардалд тооцогдож байгааг эх сурвалж онцолжээ. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын гуравны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нар өрсөлдөх юм. Тэдний анхны мэтгэлцээн энэ долоо хоногт болсон бөгөөд мэтгэлцээний дараагаар Жо Байдены багийнхан 31 сая долларын хандив цуглуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин