ЭМЯ: 600 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-10-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.03/  хүргэж байна.

 

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 600 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

 

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 315 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 256 мянган хүн эдгэрчээ.

 

 Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин