“Цэнхэр алт усаа хайрлая” өдөрлөг болно
2020-10-05

 

- Өнөөдөр болох зарим үйл явдлыг товчлон хүргэж байна –

 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЖАГСААЛЫН ТАЛБАЙ

08:00 цагт: Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Утас: 99088069

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

09:00 цагт: Монголын анхны хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан" үйл ажиллагаагаа албан ёсоор нээж, "Цан цохих" арга хэмжээ зохион байгуулна. Утас: 99688842

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

 

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН ОРДОН

11:00 цагт: МАЭ-ээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, концепцын үзэсгэлэн гаргана. Мөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 77130638

 

“BLUE SKY”

11:00 цагт: “Цэнхэр алт усаа хайрлая” өдөрлөг болно. Утас: 80090228

 

“АЗ ХУР” НОМЫН ДЭЛГҮҮР

12:00 цагт: Соёл урлагийн их сургуулийн 30 жилийн ойн хүрээнд шинэ номын нээлт болно. Утас: 70004343

Shuud.mn
Сонин хачин