ВИДЕО: Трампыг "улс төрийн жүжиг тавих" гэж бусдыг эрсдэлд оруулсан гэж шүүмжлэв
2020-10-05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч Жеймс Филлипс Трампыг эмнэлгийн нутаг дэвсгэрээс гарсныг ухаангүй алхам хэмээн шүүмжилжээ. 

 

Известия агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын дөрөвний өдөр Дональд Трамп дэмжигчидтэйгээ уулзахын тулд эмнэлгээс түр гарсан байна. Ерөнхийлөгчийн цуваа цугласан олны хажуугаар тойрон явж, дараа нь эмнэлэг дээр эргэн иржээ. Америкийн төрийн тэргүүн машинаасаа гаралгүй, цугласан олон руу машинаасаа мэндчилсэн байна. 

 

Харин тухайн үед, "ямар ч хэрэггүй" энэ зорчих хөдөлгөөний үеэр машинд хамт байсан хүн бүр 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах ёстой гэж эмч үзжээ.

 

"Тэд өвдөж болзошгүй, үхэж ч магад. Улс төрийн тавилттай жүжгийн төлөө Трамп тэднийг амь насаараа дэнчин тавихыг тушаасан. Энэ бол ухаангүй хэрэг" хэмээн эмч Филлипс Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын хоёрны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай коронавирусийн халдвар авсан нь батлагдсан талаар Дональд Трамп Твиттер хуудсаараа мэдээлж байлаа. Удалгүй Америкийн Ерөнхийлөгчийг Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн юм.

 

Трампын бие муудаж, дэмжигчид нь түүний төлөө залбирал үйлдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин