Коронавируст халдвартай тэмцэх багийн гишүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ
2020-10-05

 

Коронавируст халдвартай тэмцэх удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, сургаж дадлагажуулах сургалт Хөвсгөл аймагт эхэллээ.

 

 

Сургалтыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж байна.

 

 

Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалт маргааш буюу 10 дугаар сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин