Нийслэлийн хэмжээнд 23000 гаруй багш, ажилчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад байна
2020-10-06

 

Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах удирдамжийг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран батлан хэрэгжүүлж байна.

 

 

Тус үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийх эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж байгаа. Тус үзлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах журам, товлолын дагуу Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийгдэж байна.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийж байгаа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

 


Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 5333 багш хамрагдахаас 3292 багш хамрагдаж, хамрагдалтын хувь 59.5 хувьтай байна. Тус төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийх эмч, мэргэжилтэнг бэлтгэн багш, ажилтанд ачаалал, чирэгдэлгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

 

Эрүүл мэндийн тухайн хуулийн 44.1.6-д Ажил олгогч товлолын дагуу өөрийн байгууллагын ажилтныг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах үүргийн дагуу сургуулийн захирлууд, нийгмийн ажилтан нь багш, ажилтны ажлын цагийг зохицуулж, товлолын дагуу төлөвлөн хамруулж байлаа. Үзүүлж буй багш, ажилтны сэтгэл ханамж сайн байгаа аж.


Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 31321 багш ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэг, шинжилгээнд хамрагдахаас 23000 гаруй багш, ажилтан хамрагдаад байна.

 

Эх сурвалж: ЭМЯ 

Shuud.mn
Сонин хачин