ВИДЕО: Ц.Мөнхбаатар захирлыг бид хүлээж авахгүй
2020-10-06

 

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирлын хууль бус үйлдлийн талаар багш, ажилтнууд мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр 116 дугаар сургуулийн багш Л.Эрдэнэбилэг:

 

-Манай сургуульд 2014 оноос хойш зургаан жилийн хугацаанд есөн захирал солигдсон. Манай сургуулийн захиргааны асуудлыг яам шийддэг. Удаа дараалан манай сургуульд тавигддаг захирлууд тусгай сургуулийнхаа бэрхшээлийн онцлогуудыг мэдэхгүй. Тусгай сургуулийн сургалтны мэдлэг, ур чадваргүй хүнийг томилдог явдлыг бид эсэргүүцэж байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд томилогдсон захирал Ц.Мөнхбаатар нь ЕБС-д мундаг багшилж байсан байж болно. Гэвч манай сургуулийн онцлогийг мэдэхгүйгээс болж бэрхшээлтэй зүйлс их гаргадаг. Хүүхдүүдийн хичээлдээ хэрэглэгддэг хэрэглэгдэхүүнийг хог гэж андууран хогийн саванд хаядаг. Хамгийн эмгэнэлтэй нь захирал болохыг хүссэн хүмүүсийг манай сургууль дээр авч ирэн дадлага хийлгэдгээ болиоч ээ гэж боловсролын яамд хандан хэлье.

Есдүгээр сарын 21-ээс гурван өдөр харааны бэрхшээлтэй хоёр багш өлсгөлөн зарласан. Үүний дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, эмнэлгийн байгууллагууд ирж эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш өглөө нь төрийн нарийн бичгийн дарга нь холбогдох хүмүүстэйгээ манай сургууль руу дайран орсон. Үүнээс хойш ямар ч арга аваагүй учраас бид тэмцлээ улам хурц хэлбэр рүү шилжүүлж үргэлжлүүлнэ.

Манай сургууль дотуур байртай, үүний хэрэглээнүүдийг тасалж, боож хаан, сургуулийг маань усыг тасалсан, эсэргүүцэж байна. Эцэг эхчүүдэд багш нар нь тэмцэл хийснээс болоод ийм нөхцөл үүслээ гэж харагдуулахаар байна. Ц.Мөнхбаатар захирал ажилдаа ирэхгүй байгаа биш, бид хүлээж авахгүй.

 

116 дугаар сургуулийн багш Батболд:

-Захирлуудын гаргаж буй алдаа дутагдлыг үнэн бодитоор мэдээлдэг. Ирж байгаа захирал ёс зүй төлөвшилгүй байна гэдгийг бид тайлбарлаж мэдээлсэн. Гэтэл эдгээр төлөвшилтгүй захирлыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Наранзул, тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн Гэрэлтуяа гэх хүмүүс хоорондоо хуувилдан захирлыг томилж байгааг баримтаар нотолъё. Манай сургуулийн хамт олныг худал хэлж захирлуудаа сольдог гэсэн мэдээлэл түгээдэг. Ц.Мөнхбаатар захирлын үүрэг гүйцэтгэгч миний амь насанд заналхийлсэн.

 

116 дугаар сургуулийн багш Батболдыг утсаар залган дарамталж буй дуу хураагуурын сангаасаа сонсголоо. “Дарамталж, доромжлохын дээр Мөнхбаатар захирлынхаа унаган багийн найз” гэдгээ хэлжээ.

Э.Үүрийгцолмон

Shuud.mn
Сонин хачин
zo:
zavharsan surguuli baina taraah heregtei
2020-10-06