ШУУД: Төрийн цахим системийн талаар мэдээлэл хийж байна
2020-10-07

 

Төрийн цахим шилжилтийн хүрээнд "Цаасгүй парламент" болж байгаа талаар мэдээлэл хийж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-78 субьект хууль санаачлах эрхтэй.  Цахим системээр нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулан нэг загвартай болж байна. Хуулийн төслийн мэдэлэлийн нэгдсэн санд боловсруулж байгаа төслөө оруулж, иргэдийн саналыг бүлэг, заалт бүрээр нарийвчлан авах юм. Төслийн мэдээлэл бүлэг, заалт бүрээр задаргаатай байна. УИХ-ын төсөл боловсруулах систем хоорондоо уялдаа холбоогүй, мэдээлэл авах боломжгүй байсан.  Одоо цахим системийг нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулах нэг загвартай болж байна гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин