ВИДЕО: Ардчилсан нийгмийг цогцлоох зорилтыг хэрэгжүүлэхгүй байна
2020-10-07

 

Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Уул уурхайн сайд асан, Геологийн ухааны доктор Ч.Хурц:

 

-Бид социализм байгуулах гэж 70 жил ноцолдсон. Дараагаар нь зах зээлийн эдийн засгийн хүлээж аваад, чөлөөт зах зээлийн эдийн засгийн хөгжүүлэх бодлогоор 30 жил боллоо. Ард түмэн өнгөрсөн хугацааны зах зээл, өнөөгийн зах зээлийн аль нь ололттой байсан бэ? Юун дээр алдаж, оносноо хэлэлцье. Ард түмэн юу ярьдагийг бид сонсох хэрэгтэй гэв. 

 

Тэд мэдээлэлдээ "Ард түмний хурлыг хуралдуулах тухай 2018 оноос хойш цаг наргүй ажиллаж хоёр жилийн турш шат дараалан ажиллаж байна. Энэ ажиллагааны үр дүн нь бүх зүйлийг хууль эрх зүйн үндэслэлээр гарган явуулж байна. Манай нийт ард оролцох боломжтой. 

Иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд 1998 онд улсын их хурал, олон улсын байгууллагатай гарын үсэн зурж, 2003 оны 10 дугаар сарын 24-нд тогтоолоо гаргасан. Энэ нь Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн тогтоол юм. энэ дотроо ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, цалингийн доод хэмжээ зэрэг дэлгэрэнгүй зорилт дэвшүүлэн үүрэг хүлээсэн. Энэ үүрэг ил тод бус байдлаар хэрэгжсэнгүй олон жил өнгөрлөө. Иймээс нийт түмнээрээ хэлэлцүүлэх, зорилтыг хэрэгжүүлэх, ард түмний хурлыг хуралдуулах, улсын их хуралд чадварлаг сэхээтнүүдээ гаргах, шударга гэсэн хүмүүсийг нотлох хэрэгтэй.

Ард түмний хурлын ажиллагаа явагдаж эхэлсэн. Зарим аймгуудад идэвхтэй, шударга, нийгмийн зүтгэлтэн, ТББ, иргэд нэгдсэн. Ховд аймаг, зөвлөлөө байгуулан ажиллаж байгаа гэдгийг мэдээллээ. 

Э.Үүрийнцолмон

 

 

Shuud.mn
Сонин хачин