Хэтэвчээ ЦЭНЭГЛЭХ таны шинэ БОЛОМЖ
2020-10-07

 

Сүүлийн жилүүдэд ухаалаг гар утсаа ашиглан өөрийн хэрэгцээт бүх төрлийн үйлчилгээг авах боломж улам бүр нэмэгдэж, зөвхөн банк гэлтгүйгээр хүмүүс өдөр тутамд хэрэгцээтэй бага дүнтэй зээлийг хэдхэн минутад авч, мөнгөн гүйлгээг төвөггүй хийж чаддаг болсон. Тэдгээр дэвшилтэт технологид суурилсан хялбар боломжуудын нэг бол My Credit MN, таны хэтэвчийг цаг алдалгүй цэнэглэх зээлийн аппликейшн юм. Та My Credit MN зээлийн аппликейшныг ашиглан гар утаснаасаа 3 минутын дотор 1 сая хүртэлх төгрөгийн зээлийг барьцаагүйгээр өөрийн банкны дансандаа шууд шилжүүлэн авах боломжтой. My Credit MN зээлийн аппликейшны хэрэглэгч болоход маш энгийн, өөрийн мэдээллээ оруулахад л болно. AI буюу хиймэл оюун ухаан нь таны мэдээлэлд үндэслэн зээлийн эрх тооцоолох бөгөөд хэрэглэгч зээлийн эрхийн хэмжээндээ хэдэн ч удаа зээл авах боломжтой байна. Түүгээр ч барахгүй зээлийн эргэн төлөлт бүртээ урамшууллын оноо цуглуулан, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх, шимтгэлээ бууруулах зэргээр зээлийн таатай нөхцлийг аппликейшнаар дамжуулан өөртөө бий болгох давуу талтай юм. Энэхүү зээлийн апплейкшныг бүтэн жилийн хугацаанд монгол залуус хөгжүүлж, санхүүгийн зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Зах зээлд танилцуулагдаад удаагүй ч тус аппликейшны идэвхтэй хэрэглэгчид болон “хариуцлагатай” зээлдэгчдийн тоо өсөлттэй байгаа нь My Credit MN зээлийн апплейкшны найдвартай байдал, хялбар хэрэглээ нь ямар түвшинд хөгжүүлснийг илтгэж байгаа болов уу.

 

Та тус зээлийн апплейкшныг IOS болон Android үйлдлийн систем бүхий ухаалаг гар утсандаа үнэ төлбөргүйгээр татан суулгах боломжтой. My Credit MN зээлийн аппликейшнд бүртгүүлж, зээлдэгчийн шаардлага хангаснаар цахим зээлийн эрх нээх гэрээг НЭГ УДАА байгуулаад хэрэгцээтэй мөнгөөр хэтэвчээ цаг алдалгүй цэнэглэх боломжтой болно.

Дэлгэрэнгүй:

www.mycredit.mn

Facebook.com/MyCreditMN

Shuud.mn
Сонин хачин