Байден нэр хүндээрээ Трампаас илүүрхэж байна
2020-10-07

АНУ-д өнөөдөр сонгууль болсон бол Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жозеб Байден 16 хувийн саналын илүүтэйгээр ялалт байгуулах байсан гэнэ. Энэ талаар CNN телевизийн захиалгаар SSRS албаны явуулсан олон нийтийн санал бодлын судалгаанд тусгажээ. 

 

Судалгаанд оролцогчдын 57 хувь нь  "яг одоо сонгууль болвол хэний төлөө саналаа өгөх вэ?" гэсэн асуултад Ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө өгнө гэж хариулсан бол өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын төлөө саналаа өгнө гэж 41 хувь нь хариулжээ. Харин судалгаанд оролцогчдын хоёр орчим хувь нь аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. 

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сард болно. Энэ сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах намаас, дэд ерөнхийлөгч асан Жозеб Байден Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх юм. Тэдний хооронд анхны мэтгэлцээн есдүгээр сарын сүүлээр болсон бөгөөд мэтгэлцээн болсны дараахан буюу 10 дугаар сарын хоёрны өдөр Дональд Трамп болон тэргүүн хатагтай нар коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм. Үүний дараа Жозеф Байден шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарч байв. 

 

Хоёр нэр дэвшигчийн дараагийн мэтгэлцээн энэ сарын 15-ны өдөр товлогдсон бөгөөд энэ үед Трамп эдгэж амжихгүй бол мэтгэлцээнийг хойшлуулахыг Байден санал болгожээ. 

Трампын бие муудаж, дэмжигчид нь түүний төлөө залбирал үйлдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Trump2020
2020-10-15
chi naad ugee ter CNN de l hel. po ha ha.
2020-10-07
Зөнөг өвгөн:
Худлаа шаах юмаа.
2020-10-07
chi naad ugee ter CNN de l hel. po ha ha.
Зочин:
Байден мандтугай.Амжилт хүсье.
2020-10-07