ЭМЯ: 382 хүний сорьцод коронавирус илрээгүй
2020-10-08

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 382 сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс коронавирус илрээгүй байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 315 болсон. Үүнээс эдгэрсэн 308 хүн байна. Тэдгээрээс хяналтад байгаа 10, гэрийн ажиглалтад гурав, ажиглалтаас 295 хүн гарсан. Эмчлэгдэж байгаа долоон хүн байгаа. Үүнээс хөнгөн хэлбэрийн зургаа, хүндэвтэр байдалд нэг хүн байна. Нийт шинжилгээ хийсэн хүний тоо 75304 болсон. Үүнээс тусгаарласан хүний тоо 27472, одоогийн байдлаар 3578 хүн тусгаарлагдаж байна.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин