COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 38 саяыг давжээ
2020-10-13

Дэлхийн чухал үйл явдлуудын статистикийг мэдээлдэг Worldometer портал дээр мэдээлснээр дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 38 саяыг давжээ.

 

Тодруулбал, COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 38 29 814 болсон бөгөөд энэ аюулт өвчний улмаас 1,85 сая болсон байна.

 

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Энэ улсад халдварын тохиолдлын тоо нийтдээ 8 037 789 болсон бол халдвараас үүдэлтэй хүндрэлийн улмаас 220 011 хүн нас баржээ.  АНУ-ын араас Энэтхэг улс бичигдсэн бөгөөд энд халдвар авсан хүний тоо долоон саяыг давж, 109 мянган хүн нас баржээ. Харин жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Бразил улсад халдвар авсан хүний тоо таван сая гаруй, үүнээс 150 мянга гаруй хүн нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин