Ойрын өдрүүдэд дулаарна
2020-10-14

2020 оны  10 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын төлөв нь ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна гэж Цар уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар, 15-нд зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15-17-нд зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүн байна. Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир,  Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 15-наас нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир,  Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байх төлөвтэй.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
deegii:
daanch xaluutsaadaisy
2020-10-14