COVID-19: Буриадад 212 тохиолдол илэрсэн нь дээд үзүүлэлтэд тооцогдож байна
2020-10-23 09:55

Буриадад өнгөрсөн хоногт 212 тохиолдол илэрснээр  10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол 9822 болжээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 64 хувь буюу 6324 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна. 

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр цар тахал дэгдсэнээс хойш 7071 хүн эдгэрч, харин 119 хүн нас барсан байна. Өнгөрсөн хоногт 63, 75, 81, 84 настай өвчтөнүүд нас барсан бөгөөд тэдний COVID-19 вирусийн халдвар хүндэрсэн мөн хууч өвчинтэй байжээ. 

 

Өнөөдрийн байдлаар 1788 өвчтөн халдвартын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 24 нь хүүхэд, харин 844 хүн амбулаториор эмчилгээнд хамрагдаж байгаа юм байна. Буриадад орны нөөцийн 87 хувийг ашиглаж байгаагийн дээр халдварын голомтын хил, халдвар авсан хүмүүсийн хавьтагчдыг тогтоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hoid hilee haagaach!!!
2020-10-25
Усан нүдэт:
Энэ Буриадад 15-20 хоног хамгийн дээд тал нь эмчлээд л эдгэрүүлээд л бөөн бөөнөөр нь гаргаад байгаа нь их эргэлээтэй, энэ янзаараа айхтар юм болж Монголд бөөн гай болх байх
2020-10-25