100 буудалт даамын “Шилжин явах цом”-ын төлөө багийн УАШТ маргааш эхэлнэ
2012-01-19

Монголын даамын холбооны “Шилжин явах цом”-ын төлөө багийн

Улсын аварга шалгаруулах 2012 оны тэмцээний удирдамж 

  Тэмцээний зорилго: Оюуны спортын гол төрөл - 100 буудалт даамын спортыг хөгжүүлэх, даамчдын ахмад болон идэр залуу үеийн эв нэгдлийг бэхжүүлэх Багийн бүрэлдэхүүн: Тэмцээнд эрэгтэй 3, эмэгтэй 1 гэсэн нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Баг бүр ахмад 1 эсвэл өсвөр 1 тамирчинтай байна. Тэмцээний хугацаа, байр: 2012 оны 1 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Хос мастер шатрын академийн байранд болно. Мэдүүлгийг 20-ны өдрийн 14 цагаас өмнө хүлээн авна. Мэдүүлэгт багийн гишүүдийг тоглох ширээний дугаараар дугаарласан байх бөгөөд энэ дугаар тухайн тэмцээний туршид хадгалагдана. Тэмцээний журам: Хэрэв багийн тоо 8 ба түүнээс бага тохиолдолд багууд тойргийн системээр, 8-аас дээш тохиолдолд швейцарь системээр 6 тойрог, 15-аас дээш тохиолдолд швейцарь системээр 7 тойрог тоглоно. Цагийн хяналт талдаа 1 цаг байх бөгөөд тоглогчид өргийн бичилт хийнэ. Багийн ирц 3-аас доошгүй үед тоглолтод оруулна. Тоглолт эхэлснээс 10 минутын хугацаа өнгөрөхөд багийн ирц бүрдээгүй бол тухайн багийг ялагдсанд (8:0) тооцно. Тэмцээний дүнг багийн хожлын тоогоор гаргана. Хожлын тоо тэнцсэн үед гишүүдийн авсан нийлбэр оноог харгалзана, нийлбэр оноо тэнцсэн үед багуудын хоорондын тоглолтын дүнг харгалзана. Тамирчдын гар утас дуугарсан тохиолдолд уг тамирчны тоглолтыг зогсоон ялагдсанд тооцно.   Тэмцээний шагнал: Багуудыг цуваагаар байр эзлүүлэн түрүүлсэн баг “Шилжин явах цом”-ын эзэн болох бөгөөд 1-3-р байрт орсон багийн бүх гишүүнд алт, мөнгө, хүрэл медаль, диплом, мөнгөн шагнал олгоно.  

Монголын Даамын Холбоо  

 
Shuud.mn
Сонин хачин