Сүнсний баярын өдөр аалз харах ямар учиртай вэ
2020-10-31 09:06

 

 

 

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.

 

Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаална гэж үздэг. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна.

 

“Halloween”-ий баярын сонирхолтой тоон баримтаас:

 

АНУ-ын хүнсний ногоо тариаланчид жил бүр “Halloween”-ий баярт зориулан 680 мянга гаруй тонн хулуу тарьдаг аж.

АНУ-д “Halloween”-ий баярын урд орой насанд хүрэгчдийн 46 хувь нь хулуу сийлж бэлддэг байна.

Энэ жилийн байдлаар тус улсад 5-14 насны 41.2 сая хүүхэд “Trick or treat” гэж хэлэн айлын хаалга тогшино.

Одоогийн байдлаар АНУ-д энэ жилийн баярт зориулан 6.9 тэрбум ам.долларын хувцас, хэрэглэл, чихэрийн худалдан авалт хийжээ.

Өнгөрсөн оны “Halloween”-ий баярын үеэр аймшгийн кино 255 сая ам.долларын ашиг олжээ.

 

Э.Үүрийнцолмон

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Европт 60-70 аад онд огт байгаагүй баяр
2020-11-01
shariin shashingaas deer
2020-10-31
монгол:
гадны шашны захиалгаар хүчээр орж ирж байгаа баярдаа эд бүх зүйлд бузар гараа дүрэх юм
2020-10-31
Ямар ч утга байхгүй.Битгий худлаа хуцацгаа. Ккк
2020-10-31