Амны хаалтаа зүүж, эрүүл мэндээ хамгаалъя
2020-11-02

 

Энэ амралтын өдрүүдээр өвлийн бэлтгэл хийж, өнөөх хэдэн зах худалдааны төвүүдээрээ жаал явлаа.  Амралтын өдрүүдээр ажил амжуулах гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн их. Гэвч амны хаалт зүүсэн хүн тун ховор  болжээ. Коронавирусийн анхны тохиолдол манай улсад бүртгэгдсэн гуравдугаар сард  маскны үнэ тэнгэрт  хадаж, олдоцгүй болсон. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар амны хаалт үнэтэй болсон ч хүн бүр зүүдэг байлаа.  Гэсэн ч өнөөдөр энэ байдал үгүй болж.

 

Хамгийн сүүлийн мэдээгээр  манай улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нийт 346 болсон. Үүнээс 313 нь эдгэрсэн бол эмчилгээнд 33 хүн бий. Эдгээрийн 27 хүний биеийн байдал хөнгөн,6 хүн хүндэвтэр байгаа. Мөн өнөөдрөөс эхэлж Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаанд түр хаах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан.

 

Дэлхий дахинаа коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлсэн гэж анхааруулсаар байна. Олон хүн энэ халдварын улмаас нас барсаар байгаа. Манай улс өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж онцгой сонор сэрэмж хэрэгтэй байгааг анхааруулсаар байхад хэнэггүй зан гаргаж  маскгүй олон нийтийн газраар явж байгаа нь харамсалтай. Дотооддоо халдвар алдаагүй байгаа ч энэ байдал удаан үргэлжлэх эсэх нь  иргэн бүрийн хариуцлага ухамсраас шалтгаална.  Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг  өнөөгийн энэ байдал хүн бүрээс хариуцлагатай байхыг шаардаж анхааруулж байгаа. Гэвч өнөөдөр иргэн та хариуцлагатай байна гэж үү? Өөрөө амны хаалтаа зүүхийн сацуу өрөөл нэгэндээ шаардлага тавьж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал байна.

 

 М.Насан

 

 

Shuud.mn
Сонин хачин
Солонгос маскнаас цацраг бодис илэрлээ. Бүгд биш сөрөг ионтой маск гэдэг нь шүү 음이온
2020-11-02
!!!!!:
Амны хаал, зай барих, олноор нэг дор бөөгнөрөхгүй байх зэрэг шаардлагаа хүчтэй болгооч? Кноп дарж хурууны хээгээр цаг бүртгэдгийг болиулаач!Нэгжүүдийн дарга нар өөрсдөө л хүнээ харж бүртгээд байж болно ш дээ.
2020-11-02