COVID-19: ДЭМБ-ын тэргүүн тусгаарлагдав
2020-11-02

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тепрос Аданом Гебрейесус коронавирусийн халдвар авсан хүнтэй хавьталд орсны улмаас өөрийгөө тусгаарлажээ. Энэ талаар тэрбээр твиттер хуудсандаа 11 дүгээр сарын хоёрны өдөр мэдээлсэн байна.

 

Гебрейесусийн мэдэгдсэнээр, COVID-19-ийн тестийн хариу эерэг гарсан хүнтэй хавьтсан нь тогтоогдсоны дараа ДЭМБ-ын журмын дагуу өөрийгөө тусгаарлан, алсын зайнаас, гэрээсээ ажиллахаар болсон байна.

 

ДЭМБ-ын тэргүүний биеийн байдал сайн, өвчний шинж тэмдэг илрээгүй гэнэ. Мөн тэрбээр коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх бүхий л зөвлөмжүүдийг чандлан мөрдөх шаардлагатайг Гебрейесус сануулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин