ВИДЕО: УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардаж байна
2020-11-02

 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.11.02/  даваа гаригийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын  шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын өргөн барьсан хоёр хувилбараар мэдээлэл сонсов.

 

Нэг. Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. АН-ын бүлгийн гишүүд Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор зарчмын ач холбогдолтой дараах 5 чиглэлийн зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн төслүүдэд тусгуулах нэгдмэл байр суурийг баримтлан ажиллах болно. Үүнд: 1) Шүүхийн тогтолцоо. Шүүхийн хэвтээ тогтолцоог бүрдүүлж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх тус бүрийн бие даасан байдлыг бататгасан, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх Улсын дээд шүүхийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгосон зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд тусгах. УДШ-ийн чиг үүрэгт нийцүүлэн тус шүүхийн шүүгчдийн тоо болон танхимын бүтэцтэй байх эсэхийг нарийвчлан тогтоох. Дагнасан шүүхийн тогтолцоог цаашид улам өргөжүүлж, зарим шүүхийг тойргоор байгуулах асуудлыг шийдвэрлэх. 2) Шүүгч, түүний томилгоо. Шүүгч, тэр дундаа УДШ-ийн шүүгчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн шалгуурыг тодорхой болгож, шүүгчийг бэлтгэх, сонгон шалгаруулах ажиллагаанд Монголын хуульчдын холбооны үүрэг оролцоог нэмэгдүүлэх. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо 10 болсонтой холбогдуулан Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг нэмэлт бүтцийг бий болгохгүй байх. УДШ-ээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгож томилох.

3) Шүүх бүрэлдэхүүнийг томилох журам. Тодорхой хэрэг, маргааныг шүүгчид хуваарилах, хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журам, мөн хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу тухайн хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг санамсаргүй байдлаар буюу сугалааны аргаар тодруулах боломжийг Шүүхийн тухай хуульд нарийвчлан зохицуулах.

4) Шүүгчийн сахилга, хариуцлага. Шүүхийн сахилгын хороо орон тооны байх, тус хорооны шийдвэр эцсийн буюу шүүхээр дахин хянагдахгүй байх зохицуулалтыг бүрдүүлэх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу хариуцлага тооцож буй одоогийн зохицуулалтыг нэн яаралтай хүчингүй болгох. 5) Шүүхийн захиргаа. Шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас зааглах бодлогыг цаашид үргэлжлүүлж, Улсын дээд шүүх рүү захиргааны зарим чиг үүргийг шилжүүлэхгүй байх.

  Мөн Хот байгуулалтын тухай хуулийн төслийг маш чухал төсөл гэж дүгнэн, хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ ойлгомжгүй, тодорхойгүй заалт олон байгаа учраас хуулийн төслийг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, хот аймгийн хоорондын уялдаа ямар байх, засаг захиргааны нэгжээс чиг үүргийг тухайн үед нь шилжүүлнэ гэдэг нь яг ямар чиг үүргийн шилжүүлж болох тухай нарийвчилсан заалт алга. Дагуул хотын талаар хэрхэн зохицуулсан, дэд бүтэцтэй холбоотой асуудалд стандарт заавал байх ёстой, гэтэл стандарт гэдэг үг энэ хуулийн төсөлд  нэг ч дурдагдаагүй.  Хот байгуулалтын бүсчлэлээрээ 9 бүс бий болж байна. Орон сууцны, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, зуслан  гээд энэ бүстэйгээ холбогдуулаад  газар олголт нь яаж шийдэгдэх зэргийг тодорхой болгох хэрэгтэй  гэх зэргээр гишүүд санал хэллээ.

 

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа  хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамаарахгүй гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл боллоо. Ийм ёс зүйгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэх болно.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
бетон хочтой энэ нэг лалрын хулгайч хичнээн жил идлээ болимоор юм нэгэнт хууль ёсны журам байгаа хойно залуу хүмүүс хүүхдийн сургалтын төлбөр хийгээ л биз буцаад төллөө энэ дүлсэн хулгайч царайлсан улс төржиж улс орон үймүүлэхээс өөр хийсэн юмгүй новш болимоор юм наад залуу чинь ёс зүйтэй уул уурхайн салбарт мэргэжсэн танигдсан хүн бриджийн ганхуяг та хоёр уулын салбрыг яг мэдэж харагдаач хүний мууг үзэх гэж байж өөрийнхөө хулгайг ухуулав
2020-11-03
Zocnin:
Huuhdiin surgaltiin tolbor bol heden terbaar idsen ardcnilalaar garcn irsen huligaan luiwarcndiin derged aryun yil Yondon saidaa naad huuli bus lizenzee ulam shudarga bolgooroi Lizenzeer uls ornoo hidaldsan nohduud booj uhlee
2020-11-02
Zocnin:
Ardcnilaliig guiwuulj lyiwar hiij huuli busaar lizenz awsan nohduud booj uhlee yuTed nariin derged Yondon hamaagui tsewer hun tord heregtei shudarga hun bna
2020-11-02
Zocnin:
Ardcnilaliin yed baahan lizenz awsan luiwarcnid Yondong unagah gej ih yzej bnaa Ted nar shig ifej uusan hun lizenz awcn ulsaa hudaldsan hun bish ucnraas ih l shahaj bna Huuli busaar baahan lizens awsan bsaniig ni tsegtselj ehleheer ingej esreg daiarlat hiij bna Gewcm tor temen nudtei Yondon said uls orniihoo toloo ulam sain ajillaarai
2020-11-02
Zochin:
Энэ хэд ингэж ярихаар Ёндон гэж хүн маш зөв хүн болж таарлаа. Ганбат адьшаа нар монголын төлөө яг юу хийсэн вэ. Ичих нүүргүй этгээдүүд л гэж мэднэ. Яаж сонгогдсон юм бол доо
2020-11-02
өөрсдөө хүний адгууд байж хуцаач
2020-11-02
зочин:
Алдарт авилгач нөхөр суучихаад ярихаар ямар ч үнэмшилгүй харагдаж байна даа
2020-11-02
ААК:
САЙД БАЙХААС ӨМНӨХ АСУУДАЛ БАЙНА Ш ДЭЭ, УРАГШАА ХАРЖ УЛС ТӨР ХИЙГЭЭЧ ДЭЭ,,,
2020-11-02
Ёндон буруугүй ирээдүйдээ хөрөнгө оруулсан:
Ёндон яах вэ? ирээдүйдээ хөрөнгө оруулах биз. Өөр олон асуудал байна эрхэмүүдээ. Эрдэнэтийн 49. Бат үүл гээд хөвөрч байна цаана чинь...
2020-11-02
Jondon jah be bogs ilsen bish:
Ёндон jah be ? Үндсэн хуулийн цэцийн нөгөө "Бөгс"-ийг зайлуулаачээ! тийм ёс суртахуунгүй, бөгсний донтонгоор Үндсэн хуулиа хамгаалуулна гэж хэн, яаж сэтгээд байна аа? Цэцийн дарга гишүүд тэр бөгсөө арай өмгөөлөөд байгаа юм биш биз дээ? Өөрсдөө тийм болоод тэгж байна уу?
2020-11-02
Хулгай биш. Ядаж нэг журмын дагуу авсан юм байна лээ.
2020-11-02
Хөөе Анхан та нар хэзээ ийм шударга болчихсон юм. Наад хүн чинь та нар шиг шууд ирчихээгүй ядаж нэг журмын дагуу авсан юм байна лээ шүү
2020-11-02
ХӨГИЙН ХУЛГАЙЧ ОГЦРООЧ ИЧИЖ ҮХМЭР ХҮҮХДҮҮД НЬ ХУЛГАЙЧ ЭЦГЭЭСЭЭ БОЛЖ НҮҮР ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛЖЭН
2020-11-02
Хулгай биш. Ядаж нэг журмын дагуу авсан юм байна лээ.
Сайнхүү:
Ёндон огцрох ёстой. Бас Үндсэн хуулийн цэцийн нөгөө "Бөгс"-ийг зайлуулаачээ! тийм ёс суртахуунгүй, бөгсний донтонгоор Үндсэн хуулиа хамгаалуулна гэж хэн, яаж сэтгээд байна аа? Цэцийн дарга гишүүд тэр бөгсөө арай өмгөөлөөд байгаа юм биш биз дээ? Өөрсдөө тийм болоод тэгж байна уу?
2020-11-02