Сноуден Оросын иргэншил авна
2020-11-02

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажиллтан асан Эдуард Сноуден Оросын иргэншил авахаар төлөвлөж байгаа талаараа Твиттер хуудсандаа бичжээ. 

 

"Олон жил эцэг эхээсээ хол байсны дараа эхнэр бид хоёр хүүгээсээ холдож чадахгүй нь. Тиймээс цар тахал дэгдсэн, хил хаалттай энэ үед Орос-Америкийн давхар иргэншилтэй байх хүсэлт гаргаж байна" хэмээн тэрбээр бичсэн байна. 

 

Сноуден эхнэр Линдсигийн хамтаар "америк хүн хэвээр байх"-ын дээр хүүгээ "бидний хайрладаг Америкийн үнэт зүйлтэй" нь өсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. "Би АНУ руу эргэн очиж, манай гэр бүлл дахин нэгдэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Эдуард Сноуден бичсэн байна. Сноудены өмгөөлөгчийн өгүүлснээр ирэх сард Сноудены хүүхэд төрөх бөгөөд төрсөн газраараа хүү нь Оросын иргэн болох аж.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард Сноуден The Guardian сонинд ярилцлага өгөхдөө нууцаар хуримласан талаар өгүүлж байв. Тэрбээр 2017 онд Оросын нэгэн иргэний бүртгэлийн газарт Линдси Миллстэй гэрлэлтээ бүртгүүлсэн гэж өгүүлжээ. Сноуденыг 22 настай байхад тэд танилцах сайтаар дамжуулан танилцаж байсан гэнэ.

 

Эргэн сануулахад, Сноуден Америкийн тусгай албад цахимаар хүмүүсийг тагнаж, мөрддөг талаарх мэдээллийг дэлгэснийхээ дараа Орос руу дүрвэсэн юм. Тэрбээр долоон жилийн туршид Орост орогнож байгаа бөгөөд эх оронд нь түүнийг тагнуулын тухай хууль зөрчсөн хэргээр 20 жилийн ял хүлээж байгаа. АНУ-ын эрх баригчид  Сноуденыг урвагч хэмээн үздэгийн дээр Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан тул өршөөхгүй гэж удаа дараа мэдэгдэж байв. Сноуден өнгөрсөн сарын сүүлээр Орост оршин суух хугацаагүй виз васан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mon:
tegvel amerik uls mongoliig daramtalna shdee, harin orosiig bol yaj ch chadahgui
2020-11-03
зочин:
Жүдо барилддаг байсан бол монголын иргэншил авахгүй юу
2020-11-02
mon:
tegvel amerik uls mongoliig daramtalna shdee, harin orosiig bol yaj ch chadahgui