Хайрын түүхийн уралдаанд оролцоод хамтдаа нисээрэй
2020-11-02

THE OPEN MIC MONGOLIA-г зохион байгуулагчдын зүгээс шоколад худалдан авч, хайрын түүхээ бичиж илгээх уралдаан зарлажээ. 

 

 

Уралдаанд оролцохын тулд CU, Circle, Номин супермаркет, Сансар супермаркетын бүх салбараар худалдаагдаж байгаа сүүтэй, самартай "Salut" шоколад худалдан аваад хайртай хүндээ бэлэглэнэ. Авсан шоколад дотор авьяаслаг залуусын хамт аялгуу, дуутай нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх THE OPEN MIC MONGOLIA-н урилга хүлээж байгаа.

 

 

Мөн хайрттайгаа танилцсан түүхээ бичих хуудас бий. Энэ хуудаст хайрын түүхээ бичиж "Шангри-Ла" цэнтрийн 3 давхар, IMAX кино театрт байрлах хананд нааж үлдээх аж. Ялагчийн шагналыг арваннэгдүгээр сарын 6-нд Somang Plaza-д болох Open Mic Mongolia-н ээлжит арга хэмжээн дээр гардуулах юм байна. Таны хайрын түүх шилдгээр шалгарвал Тэрэлж дахь нислэг төвд амрах болон нисэх эрхтэй сюрприз дүүрэн шагнал хүлээж байгаа юм.

 

 

Дуулах сонирхолтоай залуусын авьяасыг хөгжүүлэх зорилготой "Open Mic" арга хэмжээ аравдахь жилдээ зохиогдож буй юм. Арван жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон шилдэг 10 дуучин энэ удаагийн тоглолтод оролцож ая, дуугаа өргөнө. 

 

 

Хайрын түүхтэй шоколад амтлах, хайрын дуунд хамтдаа бүжиглэх арга хэмжээ арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Somang Plaza-д болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайн уу? Өнөө орой захидлуудын эздийг шалгаруулах уу?
2020-11-06
Хосгүй хүмүүс нь яах юм бэ? Кккк
2020-11-03
khaliuka amilya:
salut dugtuitai chokalad avhad uutand n urilga n bga shu/ cu bolon nomin sansar hudaldaani tovuuder hudaldaalagdaj bga
2020-11-02
Сайн уу? Өнөө орой захидлуудын эздийг шалгаруулах уу?
turuu:
haana bolohiin
2020-11-02
haliunaa:
tax n hed ve
2020-11-02
khaliuka amilya:
salut dugtuitai chokalad avhad uutand n urilga n bga shu/ cu bolon nomin sansar hudaldaani tovuuder hudaldaalagdaj bga
woow:
ymar goyiin be zaaval ochnoo
2020-11-02