Баян-Өлгий аймгийн ШТС-ын ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020-11-03

Баян-Өлгий аймагт байрлах шатахуун түгээх станцын ажилтнаас "Ковид-19" халдвар илэрсэн талаар мэдээлэл тархсан.

 

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Уг иргэнээс халдвар илрээгүй. PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Тухайн иргэн өмнө нь халдвар тусаад эдгэрсэн" гэж мэдээллээ. 

 

Манай улсад батлагдсан тохиолдлын тоо 349 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 313. Нийт эдгэрээд гарсан 313 хүний хоёр нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол дөрвөн хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Өнөөдрийн 36 хүн  эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 28 хүн хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин