Хүүхдийг хамгаалж чадахгүй бол төр байгаад яах юм
2020-11-03


“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн амь насыг хамгаалахад төр, төрөл садангийн хүн чанар хэрэгтэй юу?” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Н.Мөнхжаргал хэлэхдээ:


-Бид нар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд болон Ерөнхий сайдад тодорхой албан тушаалтнуудад хүний эрхийн албан шаардлагуудыг хүргүүлж байна.  Хүчирхийлэл нийгэмд олон янзаар илэрдэг. Тэр дундаа гэр бүлийн буюу хүүхдийн хүчирхийлэл Монгол улсад хэрээс хэтэрлээ. Монгол улс хүн амын тоогоор дэлхийд залуу улс гэж тооцогдог.  Ялангуяа манай улсын хүүхдийн тоо нэг өрхөд өнөр гэж тооцогддог. Сүүлийн хэдэн жилийн судалгаагаар нийгэмд ажилгүйдэл, архидалт ихэссэн. Нийгмийн баян хоосны ялгаа, гэр бүл төлөвлөлт, түүний үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй өрхүүдэд хүчирхийлэл их байна. Үүний гол золиос хүүхэд болж байна.  Би олон хүүхэдтэй. Бусдад зодуулсны улмаас хоёр нүднийхээ харааг алдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг сургууль дээр нь дооглон шоолдог. Өнөөдөр нийгэмд архидалт хамгийн их байна. Хаалттай хаалганы цаана архи уусан аав хүүхдүүдээ зодож, нүдэн, хүчирхийлдэг. Хөл хорионы үед цэнгээний газар хаалттай байхад гэр бүлийн ахуйн хүчирхийлэл их бүртгэгдсэн. Гэртээ байсан хүүхдүүд их өртсөн гэж цагдаагийн газар болон 108 утасныхан мэдээлсэн. Үүнд анхаарал хандуулахгүй бол Монгол улс хэтэрхий хүүхдэд ээлгүй улс байна. Хүүхдийг хамгаалж чадахгүй бол төрөөр байгаад яах юм. 


Хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүүхэд хүчирхийлэлд өртөх юм бол хөршүүд мэдэгдэл өгч байх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг хамгаалах арга байна уу. Ангидаа гадуурхагддаг хүүхэд бусдыг үзэн ядаж өсөж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гадуурхал, хүчирхийлэл гэх зүйлээс хол байлгахыг хүсэж байна. 


Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Ард түмнээ хайрлаж хамгаалахгүй төрөөр яах юм. Гол үүрэг нь ард түмнээ хамгаалах. Эх орон гэж газар ард түмэн 2 ыг хэлж байгаамшүү
2020-11-04