Мексик: Үерийн гамшгийн улмаас 77 мянган хүн хохирчээ
2020-11-04

Мексикийн өмнөд мужуудад их хэмжээний хур тунадас орж, үерийн гамшиг нүүрлэжээ. Тус улсын Иргэний хамгааллын албаны мэдээлснээр, Табаско мужийн үерт автсан байшингуудад 77 мянга гаруй хүн амьдардаг гэнэ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас найман тойргийн 265 бүс нутаг усанд автсан бөгөөд эдгээрт 13 207 байшинд 77 053  хүн байгаа гэнэ. Табаско, Веракрус, Кампече мужууд илүүтэйгээр үерийн гамшигт нүүрлэсэн бөгөөд Табаско мужид 45 түр орогнох газар байгуулагдаж, эдгээрт 1,7 мянган хүн байгаа аж. 

 

Мексикийн Иргэний хамгааллын албаны мэдээлснээр, 10 дугаар сарын 27-ны өдрөөс тус улсад цаг агаар хүйтэрч, 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд их хэмжээний хур тунадас орсон байна. Аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд л 13 цаг үргэлжилсэн бороо орж, энэ хугацаанд 450 миллиметр тунадас унасан нь 1980 онд бүртгэгдсэн дээд хэмжээнээс 70 миллиметрээр их байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин