Танилц: Соёлын сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн
2020-11-04

 

Соёлын сайдын зөвлөлийг байгуулжээ. Анхдугаар хуралдаанаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт Соёлын яамны хурлын танхимд хийх юм байна. Хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлцэгдэж буй Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийнэ.

 

Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд:

 

-Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров

 

-Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн

 

-Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо

 

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав

 

-ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар

 

-Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат

 

-Чингис хаан одонт, МУ-ын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар

 

-Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан

 

-Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан

 

-Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог

 

-Доктор, профессор Э.Сонинтогос

 

-Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал

 

-Найруулагч Б.Баатар

 

-Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол

 

-Гавьяат жүжигчин Н.Онон нар багтдаг юм байна.

 

Эх  сурвалж: www.polit.mn

 

С.САРУУЛ

Shuud.mn
Сонин хачин
Багш:
Сайдын зөвлөл биш байх аа, уран сайхны зөвлөл л байх. Энэ дотор бодлого ярих нэг ч хүн алга. Баахан амбицтай хүмүүс. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг юм. Эсгийг мориор татаж нягтруулдааг байсан үед хөөрсөн ноход дагаж давхиад бөөн шуугиан дуу шуу болдог байсан юм билээ. Энэ бол яг л тэр. Онон хүртэл тэнд очиж юугаа ярьдаг байна аа. Хамгийн санаанд ороогүй зөвлөл байна. Ядахдаа доктор А.Цанжидыг оруулахгүй, бодлогын судлаач хүн юм шүү дээ.
2020-11-08
888:
Музей номын сангаас хүн алга даа. Соёлын яаманд энэ 2 байгууллага хамаагүй юм болов уу
2020-11-04
Холион бантан:
Яг юу чаддаг хүмүүсийг оруулсан юм бол доо, нэг л их цолтон, мяндагтаны цуглуулга л байна. Манайд бодит ажил хийж биш, дээгүүр доогуур гүйж хор найруулж авдаг цол, хэргэмээр амьдардаг хүмүүсийн арми бий болсон, тэгээд тэр ардын цолтон, хөдөлмөрийн баатар, гавъяат тэгсэн гээд л болоо, ийм бузар тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй ээ,өөрөө ч ямар ч бүтээлгүй мөртлөө академич гээд л...таарсан таар шуудай юм даа
2020-11-04
059:
yoooooooooooyo zavaan buduuleg deerelkhuu aashtai khunsh dee....soyoliin said bolood l turul ariljdaggui l yum bol...kharjil baiya
2020-11-04
Дандаа коммунистууд:
Зөвлөл гэгчид Дандаа коммунистууд Байх шивдээ. Чааваасдаа
2020-11-04
Зочин:
Соел бол уг нь нийтийн харилцаа юм сан. Шинэ сайд урлаг, узвэр, аман зохиол, туухийн танилцуулга бол соел гэж ойлгосон юм шив дээ. Шинэчлэгдэхгуй биз дээ
2020-11-04