АНУ-ын сонгууль: Байден гол мужуудад илүүрхэв
2020-11-04


АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден Техас мужид саналын тоогоор илүүрхэж байгаа талаар Фокс Ньюс агентлаг мээдэллээ.

 

Техас муж ихэвчлэн бүгд найрамдахчуудыг дэмждэг, ардчилсан намынхны байр суурь энд сул байдаг ч энэ удаагийн сонгуулиар Байдены төлөө сонгогчдын 50,2 хувь нь саналаа өгсөн байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн өнөөгийн Ерөнхийлөгч Трампыг сонгогчдын 48,5 хувь нь дэмжжээ.

 

Түүнчлэн Байден гол муж болох Пенсильванид тэргүүлж байгаа гэнэ. CNN агентлагийн мэдээлснээр энэ мужид Жо Байдены төлөө иргэдийн 79,7 хувь нь саналаа өгсөн бол Трампыг 19,5 хувь нь дэмжжээ. Энэ муж "хөвөгч муж"-д тооцогддог бөгөөд эндэхийн санал хураалтын дүн сонгуульд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх магадлалтай байдаг аж.

 

Өмнө нь Трамп бүхий л хөвөгч мужуудад бүгд найрамдахчууд амжилт олно гэж мэдэгдэж байлаа. "Бид Флорида, Аризона, Техаст амжилттай байгаа" хэмээн тэрбээр Виржини мужид олон нийттэй уулзах үеэрээ мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Kk hunii neriig bgaagasr ni bicheechee, mongolchij bicheed bhin, argagui l teneg humuus yuma, yos zui soyol bolovsrolgui setguulchid baih yuma
2020-11-05