Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийн АНХААРАЛД
2020-11-04

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдана.

 

Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 08:00 цагт хуваарийн дагуу Улаанбаатар хотод шалгалт явагдаж эхэллээ.

 

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.

 

Шалгалт явагдах байрны хаяг, байршил:  Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө.

Shuud.mn
Сонин хачин