АНУ-ын сонгууль: Байден электоратын 209, Трамп 112 саналыг авчээ
2020-11-04

АНУ-ын бүх нийтийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Улаанбаатарын цагаар 12:08 цагийн байдлаар Жозеф Байден шаардлагатай 270 төлөөлөн сонгогчийн саналын 209-ийг авсан бол Трамп 112-ыг авчээ.

 

NBC агентлагийн мэдээлснээр, 4 электораттай Нью-Гэмпширт Байден ялалт байгуулсан байна. Энд сүүлийн дөрвөн Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намынхан ялалт байгуулж байжээ.

 

Түүнчлэн тэрбээр 3 электораттай Монатана мужид ялалт байгуулж байгаа гэнэ. Энэ нь саналын 17 хувийг тоолсны дараах дүн бөгөөд Жозеф Байден 56,2 хувь, Трамп 41,5 хувийн санал авчээ. Мөн 6 электораттай Айова мужид Байден тэргүүлж байгаа аж. Өмнө нь 2016 онд Трамп энэ мужид ялалт байгуулж байжээ. 

 

Саналын хуудасны 69 хувийг тоолж дуусахад Аризона мужийн сонгогчид Жозеф Байденыг илүүтэй дэмжсэн байна. 

 

Харин түүний өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп ихэвчлэн бүгд найрамдахчуудыг дэмждэг Миссисипи мужид ялалт байгуулжээ. Энэ мужид ялалт байгуулахад шаардлагатай 270 төлөөлөн сонгогчийн саналын зургаа нь ноогддог юм. Мөн хөвөгч мужуудаас хамгийн чухал хэмээн тооцогддог Флоридад Трамп ялалт байгуулсан байна. Энэ мужид 29 төлөөлөн сонгогч ноогддог аж. 

АНУ-ын сонгуулийн тухай

 АНУ-ын сонгууль нь электорат буюу төлөөлөн сонгогчийн санал, Хоёрдугаарт: Ард түмний санал гэсэн хэлбэрээр явагддаг. 

 

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь 50 мужид болох бөгөөд гол өрсөлдөгч хоёр намын аль нэгийг байнга сонгодог мужууд бий. Тухайлбал, Калифорни муж Ардчилсан намыг байнга сонгодог бөгөөд ийм мужуудыг "цэнхэр муж" хэмээн нэрлэх бол Бүгд Найрамдах Намыг сонгодог мужуудыг "улаан" хэмээнэ. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулиудад Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан намын аль алинд нь саналаа өгсөөр ирсэн, аль нэг намыг тухайлан тогтвортой дэмждэггүй 16 муж байх бөгөөд эдгээрийг  “хөвөгч мужууд” хэмээн нэрлэдэг. Эдгээр хөвөгч мужуудад хоёр намын нэр дэвшигчийн аль их санал авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоор иржээ. Тиймдээ ч сонгуулиар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн гол сурталчилгаа, өрсөлдөөн эдгээр мужийн сонгогчид руу чиглэн, хөвөгч  мужуудыг “тулалдааны талбар” гэж нэрлэдэг.

 

Мөн нэр дэвшигчид доод тал нь 270 төлөөлөн сонгогчийн санал авах ёстой. Өөрөөр хэлбэл АНУ-ын ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй, харин муж бүрт хувь тэнцүүлэн олгосон “electoral college” буюу “төлөөлөн сонгогчид” Ерөнхийлөгчийг сонгоно. Нийт 538 төлөөлөгчийн 270-ынх нь саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах юм. 

 

АНУ-ын муж тус бүрт Конгрессийн дээд, доод танхимд эзлэх гишүүдийн тоотой нь тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчид хувь тэнцүүлэн ноогдох бөгөөд өөрөөр хэлбэл муж бүр парламентынхаа дээд, доод танхимд сонгодог төлөөлөгчдийн тоотой тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчидтой гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгчийг эдгээр 538 “төлөөлөн сонгогч” шийдвэрлэх бөгөөд иргэд нь аль нэр дэвшигчээ сонгох “төлөөлөн сонгогч"-ийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигчээ дугуйлан сонгох замаар сонгоно. 

АНУ-ын сонгууль: Охайо, Теннесси мужуудад Трамп ялж байна

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүмүүст улс үндэстний оршин тогтнолоос илүү ардчилал эрх чөлөө чухал юм байх даа.
2020-11-04