АНУ-ын сонгууль: Трамп, Байдены саналын зөрүү ойртож, Трамп ялна гэдэгтээ итгэлтэй байна
2020-11-04

АНУ-д шөнө дунд болж, санал тоолох ажиллагаа үргэлжилсээр байна. Вашингтоны цагаар 11 дүгээр сарын дөрөвний 01:10, Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын дөрөвний 14:10 цагийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден электоратын 223 саналтайгаар илүүрхэж байна. Өмнө нь Трампын санал хол зөрүүтэй байсан бол Флорида мужийн саналыг тоолсны дараа санал хоорондын зөрүү ойртож Трампын электоратын санал 212 болжээ. 

 

Сонгуулийн санал хураалтын дүнг тоолох явцыг дэмжигчдийн хамт ажиглаж буй Трамп АНУ-ын Дорнод эргийн цагаар шөнө албан ёсны мэдэгдэл хийнэ хэмээсэн байна. Түүнчлэн ардчилагчид "сонгуулийг хулгайлах" гэж байна хэмээн буруутгасны дээр өөрийгөө "ялна" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Улс орнуудын байр суурь 

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн захиргаа АНУ дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг чих тавин хүлээж байгаа гэж тус улсын Ерөнхийлөгчийн гадаадын орнуудын хэвлэлтэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ли Жи Сү мэдэгджээ.

 

"АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хараахан гараагүй байна. Тиймээс аль нэр дэвшигч ялж, Сөүл, Вашингтоны харилцаанд ямар өөрчлөлт гарах талаар хэлэхэд эрт байгаа юм. Өмнөд Солонгос үйл явдлыг анхааралтай ажиглаж байна" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Харин Японы Засгийн газар өнөөгийн сонгуулиас үл хамааран АНУ-ын аливаа ерөнхийлөгчтэй нягт хамтын ажиллагаатай байхыг дэмжих гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Ёсихидэ Суга парламентын доод танхимын төсвийн комиссын сонсголын үеэр мэдэгджээ.

 

"АНУ-тай холбоотой байх нь Японы гадаад бодлогын суурь. Эндээс үүдэн бид АНУ-ын аливаа ерөнхийлөгчтэй нягт хамтын ажиллагаатай байх хүсэлтэй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zow:
zow
2020-11-05
Эзнийхээ харцан доор амьдардаг 2 дагуул улс араы зөөлөн нь/Байден/гараасай гэж нууцхан залбирч баыгаа
2020-11-05
Biden yalna Trump hund aluulna amid bailaa gehed shorond suuna
2020-11-04
Байлан зайлуул:
Байдан санал асуулага, бүх цаг үед Трампаас илүү байсан одоо ч илүү. Гэхдээ ёрөнхийлөгч болохгүй ялагдана. Тэнэг юмаа. Хохиноээ
2020-11-04
zow:
zow
Biden yalna Trump hund aluulna amid bailaa gehed shorond suuna
Зочин:
Трамп ялна. Very good.
2020-11-04