АНУ-ын сонгууль: Америкчууд сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж эхлэв
2020-11-05

Өнгөрсөн шөнө нью-йоркчууд "санал бүрийг дахин тоол" хэмээн шаардаж, гудамжинд олноороо жагссан бол дахин нэг мужид сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал эхэллээ. 

 

Энэ удаад Мичиган мужид жагсагчид санал тоолохыг зогсоохыг шаардан жагсаж байгаа гэнэ. Жагсаалын дүрс бичлэгийг "Hue" хэвлэлийн телеграм дахь сувагт нийтэлжээ. Хүмүүс "тооллогоо зогсоо" гэж хашгиралдаж байгаа нь бичлэг дээр дүрслэгдсэн байна. Жагсагчид бараг бүгдээрээ амны хаалттай байх бөгөөд санал тоолох ажиллагаа явагдаж буй барилгын гадна цагдаагийнхан зогсох ч эсэргүүцэгчдийн эсрэг ямар нэг арга хэмжээ аваагүй аж. 

 

Ийнхүү эсэргүүцэл эхэлсэн Мичиган мужид санал тоолох ажиллагааг зогсоохыг Дональд Трампын штаб шаардан, шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ мужид саналын хуудасны 99 хувийг тоолж дууссаны дараа Байден 50,3 хувийн санал харин Трамп 48,1 хувийн санал авсан дүн гарсан аж.

АНУ-ын сонгууль: Байден ялахад 6 санал дутуу байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэн хэнийх нь талынхан л өөр өөрийнхөө дэмждэг хүний талд орж, нөгөө хүнийг нь үгүйсгэж солиорч дэвэрч байж короногоор үхэцгээх гэж байгаа вм! Энэ мэтийн юмыг олзуурхаад бөйх ч шаардлага байхгүй!
2020-11-05