Khandgai presents: “Өвгөн хуурч” motion comic movie цогц төслийг танилцуулав
2020-11-05

Гэрэл зургийг MPA.mn

 

Өсвөр үеийн залууст чиглэсэн сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг соронзон мэт татаж чадсан Хандгай комикс дүр нь улам хөгжиж, бүрэн хэмжээний мөүшн комик /motion comic/ буюу  комикс дээр суурилсан, нэгэн төрлийн хүүхэлдэйн кино болж, үзэгчдэдээ хүргэхээр өнөөдрөөс цогц төслөө эхлүүлж байна.  Хандгай дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино нь 80 минутын өргөн дэлгэцийн кино байх болно.

 

Төслийн зорилго нь хүүхэд, залууст Монголын  уламжлалт  соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн Хандгай дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөд оршино. Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан  цуврал бүтээл ховорхон өнөөгийн нөхцөлд Хандгай дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж, амжилттай үргэлжилж, залуусын хүсэл хэрэгцээг хангасан контент болж байна. Мөн энэхүү төсөл нь төрөл бүрийн контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ хэлбэрээр өргөжүүлж, монголын мэргэжлийн шилдэг кино, анимэйшн уран бүтээлчид, хувцас загвар зохион бүтээгчид, дуучид, хөгжмийн продюсер, маркетерууд оролцсон цогц төсөл  болж байна.

 

Мөн төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Үүнд,

1.         “Khandgai presents: Өвгөн хуурч” 80 минутын мөүшн комик кино /Кино театр, IPTV/OTT/

2.         30,000 хүний “Өвгөн Хуурч-XMF 5 жилийн ойн” хөгжмийн фестивал

3.         Michel&Amazonka брэндтэй хамтарсан хувцасны коллекц

4.         Дуучин Рокит Бэй болон бусад дуучдын дуунаас бүрдсэн “Өвгөн Хуурч” цомог пянз ба дижитал, график видео клип.

5.         “Өвгөн хуурч” Хандгай арт тоглоомын багц

6.         Арт ном

7.         Маркетинг болон медиа хөтөлбөрүүд зэргээс бүрдсэн цогц контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн бүхий цогц төсөл хэрэгжүүлж байна.

 

Төслийн багт Бумбардай, Бонго зэрэг комиксыг бүтээсэн олон жилийн туршлагатай Эконтэ компанийн баг хамт олон, Хуур Хөгжмийн Наадмыг зохион байгуулдаг Би-Ар-Би Пикчерс компани, Vandebo зэрэг хамтлаг, дуучдыг продюсерладаг орчин үеийн хөгжим, урлагийг дэлгэрүүлэгч Monstar продакшны үүсгэн байгуулагч Тулговски Медиа компани, урлаг соёлыг дэмжигч Хан Хөгшин Стэйт компани, реппер Рокит бэй зэрэг олон мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах юм. “Өвгөн хуур” мөүшн комик киноны гол дүр болон хөгжмийн продюсерээр Рокит Бэй ажиллана.

 

Хандгай дүр  нь 2018 оноос хойш 130 гаруй комик стрип цуврал, хөдөлгөөнт комикс, залууст чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан танигдаж, Монголын залуусын таашаалд нийцсэн дүр болон хөгжиж байна. Үүнээс онцлох үйл явдалд BRB компаниас зохион байгуулдаг XMF хөгжмийн наадмын 2019 оны нүүр царай болсон.

 

“Өвгөн Хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болох бөгөөд төслийн багийнхан киног дагалдах дэд төслүүдээс бүтсэн цогц төсөл хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

Сонирхуулахад, “Өвгөн Хуурч” одоо цагт байсан бол үлгэрээ хэрхэн ярих байсан бол... Тэрээр орчин үед Rapper болсон байх ба хип-хоп дуугаараа дамжуулан үлгэрээ яривал ямар байх бол...

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин