Улаанбаатарт 1 хэм дулаан байна
2020-11-06

 

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд; Өнөөдөр нутгийн  хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.



2020 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1 хэм дулаан байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 7-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин