COVID-19: Унгар ирэх сард Оросын вакциныг импортолно
2020-11-06

Унгар улс 12 дугаар сард Оросын коронавирусийн вакциныг бага хэмжээгээр  худалдан авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Петер Сийярт мэдэгджээ.

 

"Орос улс клиникийн туршилтыг дуусгаж, энд вакциныг шалган, лиценз авах ажиллагааг дуусгахын тулд 12 дугаар сард бага хэмжээгээр вакцин нийлүүлж эхэлнэ. Харин нэгдүгээр сарын хоёр дахь эсвэл гурав дахь долоо хоногоос эхлэн их хэмжээгээр нийлүүлэх боломжтой гэж Оросын тал мэдэгдсэн" хэмээн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

 

Өмнө нь Унгарын эрх баригчид Орос эсвэл Хятадад үйлдвэрлэсэн коронавирусийн вакциныг худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байлаа. Харин үүний хариуд Еврокомисс, Европын гэрчилгээжүүлэлтэд хамрагдаагүй эм бэлдмэлийг Евюропын холбооны нутаг дэвсгэр дээр ашиглаж болохгүй хэмээн анхааруулж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
унгар конец фильма
2020-11-06