АНУ-ын сонгууль: Дүн гараагүй ч эсэргүүцэл үргэлжилж байна
2020-11-06

АНУ-д 11 дүгээр сарын гуравны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гурав дахь өдрөө тоолж байна. 

 

Невада, Жоржия болон өөр хэд хэдэн мужийн сонгуулийн комиссууд саналын хуудсуудыг одоо хэр нь тоолж байгаа бөгөөд эдгээр мужуудын саналын хуудсуудын ихэнх хэсэг нь сонгогчид шуудангаар илгээсэн хуудсууд аж. 

 

Америкийн зарим хэвлэлүүдийн таамаглалаар Байден шаардлагатай 270 саналын 264-ийг нь авсан гэх мэдээлэл бий. Улмаар, төлөөлөн сонгогчийн зургаан саналтай Невадад санал тоолох ажиллагаа өнөөдөр эсвэл маргааш дуусвал Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялах магадлал өндөр байгаа юм.

 

Харин Трампын тухайд, хэвлэлүүдийн таамаглалаар тэрбээр 213 төлөөлөн сонгогчийн санал авсан, түүнчлэн мужуудын санал тоолох ажиллагаатай холбоотойгоор хэд хэдэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэсэн мэдээлэлтэйгээр сонгуулийн дүнг хүлээж байна. 

 

Сонгуулийн дүн гараагүй, талууд өөрсдийн ялалтыг хүлээж байх зуур энгийн сонгогчид гудамжинд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэн жагссаар байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, Нью-Йорк хотноо жагсагчид сонгуулийн дүнг шударгаар гаргах, түүнчлэн арьс өнгөөр ялгаварлахгүй байх, цагдаагийнхны төсвийг танахыг шаардаж, улмаар энэ жагсаал цагдаагийнхантай мөргөлдсөнөөр өндөрлөж, олон хүн баривчлагдсан байна. 

 

Орегон мужийн Портленд хотод хоёр жагсаал болжээ. Нэг жагсаалын оролцогчид санал тоолох ажиллалгаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Трампаас шаардсан бол нөгөө жагсаалыг арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн "Өнгөт арьстнуудын амь нас чухал" хөдөлгөөнийг дэмжигчид зохион байгуулсан байна. Энэ жагсаал мөн л хууль сахиулагчидтай мөргөлдсөнөөр өндөрлөжээ.

 

Аризона мужийн Финикс хотод Трампыг дэмжигчид саналын хуудас тоолж буй газрын гадаа цугласан бол Мичиган мужийн Детройт хотод мөн л ийм жагсаал болж, Бүгд найрамдахчуудын сонгуулийн штаб шүүхэд хандсаны дараагаар саналын хуудсыг тоолох ажлыг зогсоохыг шаардсан байна.

АНУ-ын сонгууль: Трамп "Хэвлэлүүдийн санал асуулга худал, би ялна"

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
Сонгогч:
Америк маягийн ардчилал гэж ийм л юм байдаг юм байна. Хоорондоо хэрэлдээд хэн нэгнээ дийлэхгүй болохоороо Орос, Хятад хоёрыг сонгууль будлиантуулсан гэж зарлана...Сайхаан, сайхан...
2020-11-06