АНУ-ын сонгууль: Байден ЯЛАВ
2020-11-08

11 дүгээр сарын гуравны өдөр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гаралгүй, удааширч, дэлхий дахин Америкийн дараагийн Ерөнхийлөгч хэн болохыг чих тавин хүлээж байсан. Харин бямба гарагийн орой ялагч тодорхой болжээ.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден 290 төлөөлөгчийн сонгогчийн санал авснаар ялалт байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад 270 санал шаардлагатай байсан юм. Харин түүний өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 санал авсан байна.

 

Өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп санал тоололттой холбоотойгоор хэд хэдэн заргыг шүүхэд өгсөн. Ингэснээр тэрбээр ялагдлаа тийм ч амархан хүлээн звөшөөрөхгүй байж болзошгүй юм. 

 

АНУ-ын сонгууль-2020

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг тодруулах  сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болсон. Энэ сонгуулийн гол өрсөлдөгчид нь Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ардчилсан Намаас нэр дэвшигч Жозеф Байден нар юм. 

 

Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд зааснаар АНУ-ын Ерөнхийлөгчөөр тус улсад төрсөн, АНУ-ын 35 нас хүрсэн, Америкийн нутаг дэвсгэрт нийтдээ 15-аас багагүй жил амьдарсан иргэн сонгогдох эрхтэй.

 

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр товлогдсон. Энэ сонгуульд Жо Байден ялвал тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад настай Ерөнхийлөгч болох бөгөөд учир нь тэрбээр албан тушаалд очих үед 78 настай байх юм. Түүнчлэн дэд Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч Камала Харрис ялалт байгуулсан тохиолдолд АНУ-ын түүхэн дэх анхны дэд Ерөнхийлөгч болно. 

 

Энэ удаагийн сонгууль нь хоёр намаас нэр дэвшигч хоёулаа 70-аас дээш настай хүмүүс өрсөлдсөн анхны сонгууль юм. 

 

АНУ-ын сонгуулийн тухай

АНУ-ын сонгууль нь электорат буюу төлөөлөн сонгогчийн санал, Хоёрдугаарт: Ард түмний санал гэсэн хэлбэрээр явагддаг. 

Нэр дэвшигчид доод тал нь 270 төлөөлөн сонгогчийн санал авах ёстой. Өөрөөр хэлбэл АНУ-ын ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй, харин муж бүрт хувь тэнцүүлэн олгосон “electoral college” буюу “төлөөлөн сонгогчид” Ерөнхийлөгчийг сонгоно. Нийт 538 төлөөлөгчийн 270-ынх нь саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах юм. 

АНУ-ын муж тус бүрт Конгрессийн дээд, доод танхимд эзлэх гишүүдийн тоотой нь тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчид хувь тэнцүүлэн ноогдох бөгөөд өөрөөр хэлбэл муж бүр парламентынхаа дээд, доод танхимд сонгодог төлөөлөгчдийн тоотой тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчидтой гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгчийг эдгээр 538 “төлөөлөн сонгогч” шийдвэрлэх бөгөөд иргэд нь аль нэр дэвшигчээ сонгох “төлөөлөн сонгогч"-ийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигчээ дугуйлан сонгох замаар сонгоно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene ulsad hen yalsanch yalgaagui
2020-11-08
Зочин:
Хууль бус ерөнхийлөгч
2020-11-08