Байдены штаб түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хүлээн зөвшөөрөх хүсэлт гаргажээ
2020-11-09

Ардчилсан намын гишүүн Жозеф Байдены сонгуулийн штабын төлөөлөгчид түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хүлээн зөвшөөрөх тухай хүсэлтийг Америкийн захиргааны хяналтын газарт илгээсэн талаар Фокс Ньюс мэдээлжээ.

 

Энэ хүсэлтэд "Жо Байдены ялалт хараат бусаар баталгаажсан" гэдгийг онцолсон байна. Тиймээс "Байден болон Камала Харрис нарыг Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хүлээн зөвшөөрөх ёстой" гэж цохон тэмдэглэжээ.

 

Эргэн сануулахад, 11 дүгээр сарын гуравны өдөр АНУ-д бүх нийтийн сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуулиар Байден ялахад шаардлагатай 270 саналыг авсан гэж  CNN, NBC, Fox News телевизийн сувгууд болон The New York Times, Associated Press агентлагууд таамагласан юм.

 

Байден ч өөрөө сонгуульд ялалт байгуулсан гэж хэдийнэ зарласан бол түүний өрсөлдөгч Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйн дээр санал тоолох явц дуусаагүй хэмээн онцолсон. Мөн сонгуулийн санал хураалт, тоололтын үеэр хууль бус үйлдлүүд гарсан гэж үзэн хэд хэдэн заргыг Бүгд найрамдахчууд үүсгээд байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин