“Зориг сан"-ийн тэтгэлэгт бүх их дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой
2020-11-09

“Зориг сан”, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт 2020-2021 оны хичээлийн жилд нийт 60 оюутан тэнцэж, сургалтын тэтгэлгээ гардлаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой юм.

 

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт 1200 орчим оюутан тус хөтөлбөрт  хамрагдаж, 150 гаруй бичил төсөл хэрэгжүүлжээ.  Энэ хичээлийн жилд тус тэтгэлэгт хамрагдсан залуусын нэг СЭЗИС-ийн оюутан Б.Хатансанаа ярихдаа “Их сургуульдаа тэнцсэн ч нэг жилийн төлбөр нь эцэг эхийнх нь бүтэн жилийн орлогоос өндөр байсан. Тиймээс цаашид сурч чадах эсэхдээ эргэлзэж айж эхэлсэн. Улмаар “Зориг сан” д хүсэлтээ илгээж, шалгаруулалтад тэнцсэнээр сургалтын төлбөр гэсэн том бэрхшээл, хүнд ачааг шийдвэрлэж чадсан” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлдэг байна. Мөн тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хүрээг тэлэх зорилгоор ур чадварын сургалтуудыг зохион байгуулдаг тухай “Зориг сан”ийн төлөөлөл мэдэгдлээ. ШХА-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч оюутнуудад хандан МУ-ын төдийгүй дэлхийн иргэн байхын төлөө сурч эрмэлзэхийг  уриалсан бол “Зориг сан” ийн зөвлөх С.Баяр Швейцарийн ард түмний итгэлийг дааж татварын мөнгийг нь үр дүнтэй зарцуулж, бүх талын түвшингээ ахиулаарай гэж байлаа.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус тэтгэлэгт хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулиудын хоёроос дээш курсийн үндсэн ангид 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа бүх оюутан  өрсөлдөх боломжтой юм байна. Түүнчлэн орон нутгийн, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээс суралцаж байгаа оюутнуудыг хамруулдгаараа онцлогтой.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин