Япон: Олимпын тасалбар буцаах хүсэлтийг авч эхэллээ
2020-11-10

2021 онд зохион байгуулагдахаар хойшлогдсон Токиогийн Олимп болон Паралимпийн зохион байгуулах хороо 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн борлуулагдсан тасалбарыг буцаах хүсэлтийг авч эхэлжээ. Энэ нь Японы оршин суугчдад хамааралтай гэж зохион байгуулах хорооны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Олимпын тоглолтуудын тасалбарыг буцаах хүсэлтийг 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өгөх боломжтой бөгөөд зохион байгуулах хорооны сайт дээр бөглөх маягт болон тодорхой зааврыг байршуулжээ. Харин Паралимпийн тэмцээнүүдийн тасалбарыг буцаах ажил 12 дугаар сарын нэгнээс 21-нийг дуустал явагдах аж.

 

Гадаадын иргэд худалдан авсан тасалбараа буцаахын тулд оршин байгаа газрынхаа борлуулалтын офист хандах юм байна. Одоогийн байдлаар Олимпын 4,4 сая тасалбар, Паралимпийн 970 мянган тасалбар борлуулагдсан байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин