Д.Сумъяабазар: Ресторан, кафе 07.00-22.00 цагийн хооронд хэвийн ажиллана
2020-11-11

Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Ажил авсны дараа хотын иргэд дэндүү назгай байсан. Тиймээс максаа зүүж, гараа угаах хоёрдахь аяныг эрчимжүүлсэн. Иргэд маш тайван байх хэрэгтэй байна. Мөн хүнсний зохиомол хөөрөгдөл үүсгэж сандрах хэрэггүй. Бүх төрлийн хүнсний нөөцийг хангалттай бэлдчихсэн байгаа.

 

Францын иргэнээс "Ковид-19" халдвар илэрсэн үед шатахуун, хүнсний дэлгүүрийн оочер хэрхэн нэмэгдсэн тухай өнгөрсөн түүхээ эргэн санаад өөрсдийн хэрэгцээгээр хүнсээ базааж маш тайван байхыг л хэлмээр байна. Яарж, тэвдсэнээр асуудал шийдэгдэхгүй. Хувь хүний сахилга бат, иргэний үүргээ ухамсарлах нь аюулд өртөх эрсдэлээс хамгаална.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх захирамж гаргасан. Гурав хоногийн хугацаанд согтууруулах ундаа худалдаж байгаа түүгээр үйлчилж байгаа аж ахуй нэгжүүд бий. Үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүр, ресторан кафе зэргийг нэрлэж болно. Эдгээр байгууллага 07-22.00 цагийн хооронд хэвийн ажиллана" гэлээ. 

 

Олон нийтийн үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, сургалтын төвийн үйл ажиллагааг хязгаарлаж, зогсоосон. Эдгээр үйлчилгээг өнөөдрөөс онлайн хэлбэрт шилжүүлж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин