Д.Нямхүү: Хоёр хоногийн хугацаанд 14 хүнээс халдвар илэрлээ
2020-11-11

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Манай улсад сүүлийн хоёр хоногт 993 хүнд шинжилгээ хийхэд 14 тохиолдол илэрлээ. Энэ бол нөхцөл байдал хүндэрч буйн илрэл. Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 382 болсон. Үүнээс 317 хүн эмчлэгдэж эдгэрсэн. ХӨСҮТ-д 61 хүн эмчлэгдэж байгаа. Дөрвөн хүн ОХУ-ын иргэн учраас өөрийн хүсэлтээр нутаг буцсан ч Монголд оношлогдсон тул батлагдсан тохиолдлын тоонд орж байна. 

 

Алтанбулагийн боомтоор нэвтэрч орж ирээд "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсан ч халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлын 24 хүнийг эрчимтэй ажиллан ХӨСҮТ-д авчран тусгаарласан. Дараагийн шинжилгээг үргэлжлүүлэн хийж хянана" гэж мэдээллээ.

 

Дэлхийн хэмжээнд "Ковид-19" вирусийн 50 сая 600 мянга гаруй халдвар бүртгэгдэж 1 сая 260 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 427 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин