Зарим аймгууд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав
2020-11-11

УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орох хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлаж, хөл хорио тогтоогоод байгаа. Үүнтэй холбогдуула зарим аймгийн Онцгой комисс хуралдаж, хөл хорио тогтоох шийдвэр гаргаад байна. Тухайлбал, Баянхонгор, Увс, Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн онцгой комисс хуралдаж, орон нутагтаа орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, согтууруулах ундаа худалдаалахыг хориглож, баар цэнгээний газрын үйлчилгээг зогсоосон байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин