ОХУ: Вакцин хийлгэсэн эмч нар халдвар авсныг тайлбарлав
2020-11-12

Оросын Алтайн хязгаарт "Спутник V" вакциныг тариулсан эмч нар коронавирусийн халдвар туссан талаарх мэдээлэл гарсан. Энэ нь тухайн эмч нарт вакцинжуулалтын дараа дархлаа тогтож амжаагүй байсантай холбоотой байж магадгүй гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

 

"Спутник V" вакциныг хоёр удаа хийдэг. Эхний тарилгыг хийснээс 21 хоногийн дараа хоёр дахь тарилгыг хийнэ. Хоёр дахь тарилгаас хойш гурван долоо хоногийн дараа өвчтөн вакцинжуулагдсан мөн коронавирусийн халдвараас хамгаалагдсан гэж үзнэ. Алтайн хязгаарт эмч нарт эхний тарилгыг есдүгээр сарын 25-30-ны хооронд хийсэн бол тэд үүнээс хойш 7-10 хоногийн дараа өвчилсөн" хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам тайлбарлажээ. 

 


Түүнчлэн ЭМЯ вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг хоёр дахь тарилга хийлгэснээс гурван долоо хоногийн дотор  урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах бүхий л арга хэмжээг мөрдөн, амны хаалт зүүж, хүн хоорондын зай баримталж, олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгслээр явахгүй байхыг зөвлөсөн байна. 

 

Алтайн хязгаарын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан гурван эмчийн хоёр нь эдгэрч, ажилдаа орсон бол гурав дахь нь эмнэлгээс гарахад бэлдэж байгаа гэнэ. Мөн түүнээс дахин халдвар илрэх эсэхийг нарийвчлан шинжилж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкт ч гэсэн вакцин тариулаад дараа нь өвчин авсан тохиолдлууд зөндөө байгаа. Тэр нь вакциныхаа гаж нөлөөний хэл аманд дарагдаад байна. Дээр нь вакцины хүчинтэй хугацаа гэж байна. Тэрийгээ бодохоор орос илүү. Орос хүн амынхаа 5%-ийг вакцинжуулахад өвчлөл 29 мянгаас 15 мянга болж буурсан. Америкт 13%-ийг вакцинжуулахад өвчлөл 130-аас 100 мянга болж буурчээ. Оросод 50% америкт 22%
2021-02-17
Зочин:
Орос, Хятадын вакцин бол хулхи гэдгийг барууныхан зөвлөдөг. Гэтэл манай сайдууд энэ хулхийг авч ард түмэн дпээрээ туршина гээд байгаа. Бразилд сая Хятадын вакцины туршилтыг зогсоосон. Харин Америкийн Pfizer -ийн вакцинд л хүн төрөлхтөн найдвар тавьж байна даа. Энэ муухай хятадуудын үүсгэсэн коронагаас салах ганц зам нь тэр бололтой.
2020-11-12
Зочин:
Америкт ч гэсэн вакцин тариулаад дараа нь өвчин авсан тохиолдлууд зөндөө байгаа. Тэр нь вакциныхаа гаж нөлөөний хэл аманд дарагдаад байна. Дээр нь вакцины хүчинтэй хугацаа гэж байна. Тэрийгээ бодохоор орос илүү. Орос хүн амынхаа 5%-ийг вакцинжуулахад өвчлөл 29 мянгаас 15 мянга болж буурсан. Америкт 13%-ийг вакцинжуулахад өвчлөл 130-аас 100 мянга болж буурчээ. Оросод 50% америкт 22%
yes yes
2020-11-12
иргэн:
Хөөрхийдөө бага ястнууд дээр туршилт хийж байна
2020-11-12
хогын орос. Энэ орос пизда нараас болж монголд аюул болж байна
2020-11-12
yes yes